Үргэлжлэн орсон борооны улмаас орон нутагт төмөр замын далан нурсан тул зарим зарим чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоолоо.
Энэ талаар УБТЗ-аас дараах мэдэгдлийг гаргалаа.
Мэдэгдэлд "Говьсүмбэр аймгийн нутгаар сүүлийн дөрвөн өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас тус аймгийн Баянтал сумын 2-р багийн нутаг Агуйт - Наран-Элгэн хоорондын 559-р км-ийн 5-р зуут, 569-р км-ийн 1-р зуутад байрлах төмөр замын далан үерийн усанд угаадсан тул 2023 оны долоодугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутаас тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байна.
Үүссэн нөхцөл байдлын улмаас 2023 оны долоодугаар сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн 276-р галт тэрэг, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн зорчигчийн 286-р галт тэрэг, Айраг-Бор-Өндөр чиглэлийн зорчигчийн 610-р галт тэрэгний аяллыг тус тус цуцалж, тасалбарын үнийг 100 хувь буцаан олгож байна" гэжээ.
Үерийн улмаас угаагдсан замыг сэргээн засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээх ажлыг УБТЗ-ын зүгээс шуурхай зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Борооны буруу