ТУРШИЛТ I Төрсний дараах сэтгэл гутралыг Эдинбургийн сорил тодорхойлно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 14

Таны сэтгэл зүйн байдал тогтворгүй, ямарваа нэгэн зүйл ажиглагдаад байгаа бол хаа байгаа газраасаа онлайнаар бүх төрлийн анхан шатны сорилууд өгөх боломжтой болжээ.

Тухайлбал танд төрсний дараах сэтгэл гутралын шинж тэмдэг анзаарагдах болсон бол Эдинбургийн сорил өгөх хэрэгтэй. Харин нойргүйдэл, архаг ядаргаанд орсон бол нойрны эмгэг, ядаргаа, сэтгэл гутрал илрүүлэх сорилд хамрагдаж болно. 
 

  • Чихрийн шижин өвчний эрсдэл үнэлэх асуумж
  • Насны сэтгэл гуртах эмгэгийг илрүүлэх сорил
  • Төрсний дараах сэтгэл гутралыг илрүүлэх Эдинбургийн сорил
  • Сэтгэл түгшилтийг тодорхойлох Спилберг - Ханины сорил
  • Стресс илрүүлэх сорил
  • Сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх сорил
  • Нойрны эмгэгийг илрүүлэх асуумж
  • Архаг ядаргаа байгаа эсэхийг илрүүлэх асуулт
  • Сэтгэл гутралыг илрүүлэх сорил
  • Архины хэрэглээг тодорхойлох сорил

Та доорх линк дээр дарж, дээрх сорилуудыг өгөөд үзээрэй. 

СОРИЛ ӨГӨХ: https://ncmh.gov.mn/home/#/quiz

Эх сурвалж: ЭМЯ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top