“ДЦС 4”-ийн 116 инженер, техникийн ажилтан ажлаас гарчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 17

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 18 дахь “Өглөөний уулзалт”-аа эрчим хүчний салбарынхантай хийлээ. 

Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 54 хувьтай байна. 

Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцуулж, салбарын төлөөллийн саналыг сонсож байна. Уулзалтад төр, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөл оролцож буй юм. Мөн 21 аймгийн дулааны цахилгаан станц болон хувийн хэвшлийн төлөөлөл цахимаар оролцож байна. Ерөнхий сайд уулзалтын үеэр эдийн засаг сэргэж буйг хэлээд “2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарласнаас хойш Боомтын сэргэлтийн хүрээнд төслүүд амжилттай хэрэгжиж байна. Дараагийн анхаарах салбар бол эрчим хүчний салбар. ДЦС-уудын насжилт дууссан, алдагдалтай ажилладаг зэрэг олон бэрхшээл хэлдэг. Эрчим хүчний салбар ашигтай ажиллах ёстой. Энэ нь өөрөө эрчим хүчний сэргэлт. Сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлж байж, ногоон эдийн засаг хөгжинө. Жил бүр 200 гаруй сая ам.долларын эрчим хүч гаднаас авч буйг бууруулахын тулд та бүхэн энэ цаг үеийг ашиглах ёстой. Засгийн газар эрчим хүчний салбарт онцгой анхаарч ажиллаж байгаа" гэдгийг уулзалтын эхэнд онцлов.


УУЛЗАЛТАД ОРОЛЦОГЧДЫН БАЙР СУУРЬ
 

“УБЦТС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Дагдан:

-Үерийн бүсэд долдугаар сарын 6-наас хойш ажиллалаа. Бид гамшгийн үед бэлэн биш байна. Одоогоор шууд учирсан хохирол 600 орчим сая төгрөг байна. 60 орчим мянган хэрэглэгчийн 1300 дэд станцыг уснаас хамгаалсан. “УБЦТС” ТӨХК 460 мянган хэрэглэгчээ ухаалаг тоолууртай болгочихвол өвлийн оргил ачааллын үед хэрэглээг хянаад явах бүрэн боломжтой. Эрчим хүчний салбарын алдагдлын хэмжээ ч буурна.

“ДЦС-4” ТӨХК-ийн Ерөнхий инженер П.Болдбаатар:

-Эрчим хүчний 58, дулааны эрчим хүчний 54 хувийг манайх хангадаг. Өнгөрсөн өвлийн оргил ачааллын үед бэлтгэл нөөц тоноглолгүй 81 хоног ажилласан. Ямар ч нөөцгүйгээр ажиллана гэдэг эрсдэлтэй. Тоног төхөөрөмжийн насжилт өндөр, шинэчлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.

Манайх 1480 гаруй ажилтантай ч өнгөрсөн онд 200 гаруй, он гарсаар 116 инженер, техникийн ажилтан ажлаасаа гарлаа.

Ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарахгүй бол хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй байна.

“Шивээ-Овоо” ХК-ийн Ерөнхий инженер Г.Гэрэлхүү:

-Өвөлжилтийн бэлтгэл 61 хувьтай байна. Өнгөрсөн онд төмөр замтай холбоотой буюу өртөөний даац ачааллаа дийлэхгүй байснаас захиалгууд овоорч, олон хэрэглэгч бага нөөцтэй болж, хүндэрч байсан. Энэ жил ийм асуудал үүсгэхгүй байх үүднээс УБТЗ руу бичиг явуулахад ойрын 2 жилд өртөөнд өргөтгөл хийх боломжгүй гэх хариу өгсөн. Энэ асуудлыг шийдэхгүй бол өнгөрсөн жилийнх шиг хүндрэл гарна.
 


“Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал

-“Багануур” ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл 48 хувьтай байна. Энэ онд 4.3 сая тонн нүүрс үйлдвэрлэхээр төлөвлөсөн байсан. Манай жилийн хүчин чадал 4 сая тонн. Энэ жилийн захиалга 4.7 сая тонн хүрсэн. Үндсэндээ 15 хувийн ачаалалтай ажиллаж байна. Санхүүгийн хувьд дэмжлэг хэрэгтэй байгаа. Багануурын уурхайн хүчин чадлыг 6.5-7 сая тоннд хүргэх шаардлага бий. Манай компани нүүрсний тонн тутамд 5500 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.

Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбооны ерөнхийлөгч Б.Авирмэд:

-Эрчим хүчний салбарын 99 хувь нь төрийн өмчийн мэдэлд байдаг. Үндсэндээ төрийн өмч давамгайлсан тогтолцоотой салбар. Манай салбарт тулгамдсан асуудал олон бий. Гэхдээ би шийдэл яримаар байна. Эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай өөрчилмөөр байна. 2001 оноос хойш энэ хуульд жижиг өөрчлөлтүүд орсон, одоо илүү либерал болгомоор байна. ОХУ-ын зургийн компанитай ажиллах гэхээр танай төсөв хангалтгүй гэдэг. Төслийн удирдлагын тогтолцоог цогцоор нь шинэчлэх хэрэгтэй. Цахилгаан дамжуулах компанийг олон улсын жишгээр ажиллуулмаар байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жаргалсайхан (66.181.161.85) 2023 оны 07 сарын 20

Харамсалтай, маш муу , яг мэргэжлийн мэргэшсэн ИТА - даа тогтвортой ажиллуулж , тэдний ажиллах амьдрах нөхцөлийг нь сайжруулж цалинг нь ажилласан жилээр нь урамшуулал олгож ,үр хүүхдийнх их дээд сургуульд сурах үед нь тэтгэмж олгох гм туршлагатай мэргэшсэн хүмүүсээ аль болохоор тогтоох хэрэгтэй!!!

0  |  0
Х(202.9.46.112) 2023 оны 07 сарын 18

Хэдхэн х.амтай бж.50 .60 сая бол нам унах юм б.а

1  |  0
Зочин(66.181.160.110) 2023 оны 07 сарын 20

Өө энэ станцууд чинь томилогдсон даргынхаа хувийн өмч шиг л байдаг. Ажилчидаа танил тал , намын харъяаллаараа авдаг , ажилчид нь дарга нартаа маш дургүй байдаг нь тэд улсын хөрөнгийг өөрийн мэт ашиглаж , эзэмшиж байдагтай нь холбоотой байдаг юм билээ. Дарга нар нь бүгд хувийн компанитай , станцынхаа хөрөнгө оруулалтаар авсан тоног төхөөрөмжөө тэр хувийн компанидаа аваачаад тавьчихдагтай нь холбоотой. Станцуудад мөнгө дутагдсандаа биш , сэтгэл дутагдаж , хулгай нүүрлэсэнтэй холбоотой. Шуналын туламнууд мөнгө байхгүй л гэж хэлнэ. Хичнээн мөнгө өглөө ч энэ байдал засарна гэвэл гонжийн жоо.

7  |  0
zochin(66.181.170.82) 2023 оны 07 сарын 19

Buruu udirdaad bhaar ene shuu dee. Tsagtaa TETs-4 orson hun garah durgui, oroh gej boon yum boldog l gazar baisan, ter uyiin udirdlaguud mundag l daa

1  |  0
Зочин(202.126.90.103) 2023 оны 07 сарын 20

Хүний нөөц дээр байдаг анкетууддаа анхаараачээ! Танил талынхаа хүнийг мэргэжил харгалзахгүй очер дараалалгүй авдаг, мэргэжлийн хүний анкетийг хэдэн жилээрч хамаагүй дардаг энэ байдал чинь боловсон хүчний дутагдалд оруулаад байна.

5  |  0
И(66.181.161.191) 2023 оны 07 сарын 20

Цалингийн асуудлыг шиыдэхгүй бол нариын мэргэжлиын байгууллагууд сүйрч бна. Юу ч мэдэхгүй шахааныхан орж ирээд ижил цалин аваад зүв зүгээр зугаацсан том ярьсан юмнууд эргэн тойронд байж бүх ажлыг ганц нэг мэргэжлийн хүмүүс нь илүү цагаар ажиллан байж амралтгүй хийнэ. Тэгээд бас болоогүй загнуулна, шийтгүүлнэ. Тэгээд ажлаасаа гарна. Хувь хүнд энэ нь ашигтай. Эрчим хүч, иргэний нисэх, эрүүл мэнд ... г.м. улсбн бгууллагууд ийм л бна !!!

6  |  0
Zochin(202.9.40.167) 2023 оны 07 сарын 19

Sonsohod ch hvrtel hetsvv sonsogdoj baina .

2  |  0
зочин(66.181.184.18) 2023 оны 07 сарын 19

Хөдөлмөрийн хэвийн бус, халуун, хортой нөхцөлд ажиллах хэцүү ш дээ

3  |  0
Top