Өнөөдөр (2023.07.17) Хуурай замын цэргийн командлалын ахлагчийн хөгжлийн төвийн дэргэдэх мэргэжлийн ахлагч бэлтгэх сургалтын төвийн 200 гаруй сонсогч Зэвсэгт хүчний цөм болсон ахлагчийн албанд элсэн орлоо.
Мэргэжлийн ахлагч бэлтгэх сургалт нь хоёр сарын хугацаанд түргэвчилсэн хичээлийн хөтөлбөрөөр Хуурай замын цэргийн командлалын материаллаг баазыг түшиглэн зохион байгуулагдсан юм.Тус сургалтаар нийт 215 мэргэжлийн ахлагч бэлтгэгдсэн бөгөөд үүнээс ЗХЖШ-ын харьяа ангиудад 68 цэргийн алба хаагч, бусад бүрэлдэхүүн Хуурай замын цэргийн харьяа нэгтгэл, ангиудад тус тус томилогдлоо.
Эх сурвалж: "Соёмбо" редакц
Сэтгэгдэл ( 0 )