Эдгээр нас нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Нэг насан дээрээ хүн төрдөг учраас амьдрах уу, үхэх үү гэдэг нь шийдэгддэг нас.
13-ны жил тохиолдохоор хүүхдийн бие өвдөх гээд байдаг. Зүгээр нэг өвдөх биш, хүнд хэлбэрээр өвдөх, ужиг өвчинтэй болох магадлалтай. 13-ны жил дээрээ өвдөөд насан туршдаа тэр өвчнөөр өвдсөн, унах, татах гэх мэт өвчтэй болсон хүүхдүүд байдаг. Тэр нь газар лустай хамааралтай. Тиймээс 13-ны жил орж байгаа хүүхдийг догшин газар, найр хуримд дагуулж явахгүй байх, эрүүл мэндийг нь анхаарах хэрэгтэй.
25-ны жил орж байгаа хүн яг сургуулиа төгсөөд ажилд орох гээд байр сууриа олоогүй явдаг. 25-ны жилийг зурхайн ном дээр “Жаргал зовлон ээлжилдэг жил” гэдэг. Ажил үйлсэд нь их нөлөөлдөг. 25-ны жил нь орсон хүмүүсээс “Ажил үйлс нь бүтэж байна уу” гэж асуухаар нь үгүй ч юм шиг, бүр бүтэхгүй байна уу гэхээр бүтэх гээд ч байгаа юм шиг тийм орон гаран байдаг жил.
37-ны жил чанга жил. 37-ны жил дээр бие өвдөх, гарз гарах шинж илэрдэг. Мөн энэ жил дээр мэнгэ голлодог учраас хатуу талдаа.
49-ний жилийг зурхайн ном дээр “Сүлд доройтдог жил” гэж нэрлэдэг. Сүлд нь хүний амь настай холбоотой учраас амь насны зэтгэр хөтөлдөг буюу амь насанд хорлол хөнөөл учрах магадлалтай. Тиймээс 49-ний жил дээр хол газар явах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, биеэ энхрийлэх хэрэгтэй.
61-ний жил нь нэг настай хүнтэй адилхан. Тиймээс үхэх үү, амьдрах уу гэдэг нь шийдэгдэх учраас амь насны тал дээр анхаарч Цэнд зэрэг амь насны номыг уншуулж байх хэрэгтэй.
73-ны жил нь 13-ны жилтэй, 85-ны жил нь 25-ны жилтэй ижил байдалтай байна.
Эх сурвалж: Бусдад mуслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайханы ярилцлагаас
Сэтгэгдэл ( 0 )