Сангийн сайдын 2020 оны 14 тоот тушаалаар батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-д зааснаар Хонжвор таарч, урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугалааны урамшууллаас татгалзсанд тооцдог.
Мөн журамд зааснаар Сугалаанд оролцогч нь сугалааны тохирлоор хожсон урамшууллаа заасан хугацаанд багтаан харъяаллын дагуу хүсэлт гаргаж, баталгаажуулах ёстой.
Сугалааны тохирлын урамшуулалын хэмжээ ( …….) төгрөг хүртэлх бол нэгдсэн системийн "Хэрэглэгчийн хэсэг"-т сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ бүртгүүлнэ.
Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 1.500,000 төгрөг буюу түүнээс дээш бол харьяалах татварын албанд биечлэн очиж, холбогдох сугалааны тасалбар, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар, хүсэлтийн хамт гаргаж өгнө.
Сугалааны азтан нь сугалааны тасалбараа хаяж үрэгдүүлсэн эсхүл бичвэр арилсан зэрэг шалтгаанаар сугалааны тасалбарын мэдээллийг харах боломжгүй тохиолдолд журмын 7.1.2-т заасан хүсэлтээ нэгдсэн системийн "Хэрэглэгчийн хэсаг"-ээс холбогдох сугалааны тасалбарын дэлгэрэнгүй мэдээллийг хянаж баталгаажуулах өргөдлийн хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Энэ журмын 7.1-д заасны дагуу хүсэлтээ баталгаажуулсан сугалааны азтаны сугалааны тохирлыг "Хэрэглэгчийн хэсэг"-т бүртгүүлж, баталгаажуулсан дансны дугаараар хүсэлт гаргаснаас хойш 20 хоногийн дотор олгох ёстой:
Сэтгэгдэл ( 1 )
Арай гэ хонжвор таарсан ажил ихтэй юмаа хөөцөлдөхөөс