Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын 2023 оны долоодугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг өнөөдөр (2023.07.19) 13.00 цагаас И-баримт аппликейшн болон "Боловсрол суваг" телевизээр орон даяар шууд цацагдана.
Иргэн та 2023 оны зургаадугаар сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа долоодугаар сарын 18-ны өдрийн 12:59 минутаас өмнө бүртгүүлснээр сугалаанд хамрагдах боломжтой болно.
Сануулахад, сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон.
Өмнөх сарын сугалааны тохирлоор цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +15%, Төв аймаг +13%, Хан-Уул дүүрэг, Хөвсгөл аймаг, Багануур дүүрэг, Архангай аймаг,Увс аймаг тус бүр +12% өсөлтттэй байсан бол хамгийн бага өсөлттэй нь Дундговь аймаг +4%, Сэлэнгэ аймаг +2% байжээ.
Сэтгэгдэл ( 0 )