Жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлэх ЭРҮҮЛ МЭНДИЙН САНХҮҮЖИЛТ нэмэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 20

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад өөрчлөлт оруулжээ. 

Тус өөрчлөлтөөр эрүүл мэндийн байгууллагууд жирэмсэн эхэд үзүүлэх тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэхгүй, өөр эмнэлэгт оношилгоо, шинжилгээ хийлгэхээр илгээж чирэгдүүлдэг байсныг шинэчилсэн байна. 

Эрүүл мэндийн байгууллагууд жирэмсэн эхэд үзүүлэх тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэхгүй, өөр эмнэлэгт оношилгоо, шинжилгээ хийлгэхээр илгээж чирэгдүүлдэг байсан.

Тэгвэл жирэмсний хяналтын багцыг шинэчилж, харьяа лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн тохиолдол бүрийг 60,000 төгрөгөөр, мөн тухайн жирэмсэн эхийн биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж нэмэлтээр өндөр өртөгт оношилгоо, шинжилгээ, шүдний тусламж, үйлчилгээнд хамрагдах тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас нэмэлтээр санхүүжүүлэхээр болжээ. 

Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(64.119.23.204) 2023 оны 07 сарын 20

Олон хүүхэд төрүүлж өсгөн эхчүүд хүүхдийн тоогоор эрт 50 нас хүрээд тэтгэвэрт гардаг боловч тэтгэвэр тогтоолгохдоо ажилласан жил ажлын нөхцөл нь яагаад ч тэтгэвэрийн дундаж хэмжээнд хүрч очдоггүй тиймээс олон хүүхэдтэй эхчүүд хамгийн бага тэтгэвэрийг ихэвчлэн авч байна. Энэнд олон хүүхэд өсгөх гэж залуу зандан насаа зориулсан эх хүний буруу байх ёсгүй тиймээс хэдэн хүүхэд өсгөснөөс хамаарч тэтгэвэрийн нөхцөлийг нь нэмэгдүүлдэг тогтолцоо шаардагдаж байна. Олон хүүхэд төрүүлсэн эх ядуу зутруу амьдрах ёсгүй гэдгийг төрийн дээд эрхэмүүд соёрхон үзэхийг хүсэх байна...

1  |  0
Top