Сургууль, цэцэрлэгийн СПОРТ ТАЛБАЙГ нээхийг шаардъя

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 24

Зураг: 21-р сургуулийн спорт талбай

Нийслэлийн Засаг даргын захирамжаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны хороололд байрлах биеийн тамир, спортын болон тоглоомын талбай, ногоон байгууламжийг өдөр бүр 06:00-22:00 цагт нээлттэй байлгаж, хүүхэд тоглох, ашиглах нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болгосон ч энэ шийдвэрийг хэрэгжүүлж байгаа сургууль, цэцэрлэг бараг алга. 

Иргэд, олон нийтийн зүгээс Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн эзэмшил газрын хашааны хаалгыг түгжиж, хүүхэд тоглох, амрах, дасгал хөдөлгөөн хийх боломжийг хаан, биеийн тамирын талбайг ашиглуулахгүй байгаа тухай гомдол, санал тасрахгүй байна. 

Уг нь өнгөрсөн зургаадугаар сард нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулж, хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор СӨХ, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд захирамжийн хэрэгжилт, үр дүнг тайлагнах талаар албан бичиг хүргүүлсэн ч байдал дээрдсэнгүй. 

Зөвхөн урин дулааны улиралд л ашиглах боломжтой сургуулийн гадаах талбай, сагсан бөмбөг, спорт тоглоомын хэсгүүд дангинасан цоожтой хэвээр. Намар, өвөл бараг ашиглагдахгүй, сургууль болгоны гадна байдаг спорт талбайнуудын цоожийг тайлуулцгаавал ямар вэ?
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н(192.82.77.124) 2023 оны 07 сарын 24

Бүгдийг нь эвдэнэ

0  |  0
Зочин(202.126.90.20) 2023 оны 07 сарын 24

Хэн дуртай нь орж гарч байгаад, эвдэрч хэмхэрсэн болгоныг сургууль, цэцэрлэг нь засах болно. Тийм зардлыг Сумьяабазар өгөх үү????Бөбөө нар тарьж ургуулсан цэцэгийн мандлын дэргэд нойрсох дуртай юм билээ. Кккк

0  |  0
Ман(66.181.187.231) 2023 оны 07 сарын 24

Сумтайбазарыг тоодог төрийн албан хаагч ч байхгүй болжээ.

0  |  0
Top