Туул гол дагуу 360 градус эргэдэг ХЯНАЛТЫН КАМЕР байршууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 21

Голын эрэг дагуу амарч, зугаалж буй иргэдийг аюул, ослоос сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх, зорчих хөдөлгөөнд хяналт тавьж, аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул голын нэн шаардлагатай байршлуудад хяналтын камер байршууллаа.

Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газраас “Мандал даатгал” ХХК-тай хамтран Туул голын аюултай бүсүүдийг тодорхойлж, эрэг дагуух нэн шаардлагатай таван байршилд хяналтын камер суурилуулав. Түүнчлэн дахин найман байршилд камер суурилуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Эдгээр камер нь 360 градус эргэдэг бөгөөд нэг километр доторх радиусыг хянаж, 200 метр зайд цагаан хоолойгоор дуут сэрэмжлүүлэг хүргэх боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top