Нийслэлийн хэмжээнд орсон борооны улмаас өчигдөр 22:00 цагийн байдлаар Баянгол дүүрэгт 38, Баянзүрхэд 64, Сүхбаатарт 26, Хан-Уулд 106, Чингэлтэйд 18, Налайхад 4, Сонгинохайрхан дүүрэгт 5 буюу нийт 254 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 54 дэд өртөөнд холбогдсон 14,132 хэрэглэгчийн цахилгааныг болзошгүй эрсдэлээс сэргийлж тасалсан багөөд 13 дэд өртөө, 3041 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг 22:00 цагийн байдлаар сэргээжээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийт 170 алба хаагч, 20 орчим техник хэрэгсэл, 19 мотопомптойгоор үүрэг гүйцэтгэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )