Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр (2023.07.24) 21 аймгийн Засаг дарга нартай цагийн үеийн асуудлаар цахим хурал хийж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Энэ оны долоодугаар сар гарснаас хойш Монгол орны нийт нутгаар үргэлжилсэн болон дуу цахилгаантай түр зуурын бороо орж, томоохон гол мөрнүүд үерийн аюултай түвшинг даван үерлэж, зарим газруудад үерийн далангаа даван хальж үерлэсэн.
Үерийн улмаас 7 иргэн амиа алдаж, 600 гаруй айл өрхийн гэр, байшин усанд автаж, 1500 гаруй толгой мал хорогдож, улсын чанартай автозамын 6 байршилд эвдрэл гэмтэл гарсан байна.
Улсын онцгой комиссын дарга энэ үеэр "Цаг агаарын аюултай үзэгдлийн үед хүн ам, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалах, учирсан хохирлыг цаг алдалгүй түргэн шуурхай үнэлэх, хариу арга хэмжээний төлөвлөлт хийж, Улсын онцгой комисст 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор танилцуулах", "Зуншлага тааруу байгаа аймгууд гангийн эрсдэлийн үнэлгээг Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 68 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх зааврын дагуу гаргаж, 2023 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн дотор Улсын онцгой комисст танилцуулах, эрсдэлийн үнэлгээний үр дүнг үндэслэн хариу арга хэмжээний төлөвлөлт хийж ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.
Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ уншина уу!
Сэтгэгдэл ( 0 )