Налайх-Багануур чиглэлийн авто замын их засвар 89%-тай байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 27

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ЗТХЯ-ны холбогдох албаны бүрэлдэхүүн зүүн аймгийн чиглэлийн улсын чанартай авто замын их засварын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллаж байна.

Налайх-Багануур чиглэлийн 34-176 км хүртэлх 142 км хатуу хучилттай авто замын засвар арчлалтыг “Багануур АЗЗА”ТӨХК хариуцдаг. Энэ жилийн төлөвлөгөөт засварын ажил 89 хувийн гүйцэтгэлтэй байна.  

Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас тус хэсгийн замд шинээр багагүй эвдрэл гэмтэл гарсаныг “Багануур АЗЗА” ТӨХК-ийнхан шуурхай ажиллаж, сэргээн засварлаж эхэлжээ. Тус хэсгийн замд үерийн үед эвдрэл гарах магадлалтай 4 цэг байдаг. Тиймээс цаг агаарын онцгой нөхцөлд ажлаа төлөвлөж, бэлэн байдалд ажиллахыг Багануур АЗЗА ТӨХК-ийн удирдлагуудад үүрэг болголоо.

Түүнчлэн энэ чиглэлийн автозам насжилт өндөртэй, хөдөлгөөний эрчим ихтэй замуудын нэг учир эвдрэл гэмтэл их гардаг. Иймд зам засварын ажлыг чанартай, чансаатай хийж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, зам засварын ажлыг зорчих хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зохион байгуулан хугацаанд дуусгаж ажиллахыг даалгав.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top