Олон улсын химийн 55 дугаар олимпиад Швейцарын Цюрих хотод 2023 оны долоодугаар сарын 16-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, 87 улсын 348 сурагч мэдлэг, оюунаа уралдууллаа. Тус олимпиадаас Монгол Улс 2 хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртэв.
“IChO 2023” нээлтийн үйл ажиллагаа нь улс бүрийн ахуй соёлын онцлогийг график зургаар үзүүлж, шалгарч ирсэн багийн сурагчдыг танилцуулсан нь өмнөх олимпиадуудын нээлтийн үйл ажиллагаанаас ялгаатай болов.
Олон улсын химийн 55 дугаар олимпиадын хаалтын ажиллагаа долоодугаар сарын 24-ний өдөр болж, дүнгээ танилцууллаа. Олон улсын химийн олимпиадын хаалтын ажиллагаагаар сурагчдын эзэлсэн байр, медаль тодорч зарлагддаг уламжлалтай.
Монгол Улсыг төлөөлөн Олон улсын химийн 55 дугаар олимпиадад 4 сурагч оролцсоноос:
Сэтгэгдэл ( 0 )