Хэт халалтын үед хоол хүнсийг заавал болгож хэрэглэх ёстой

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 28

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс (УОК)-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЦУОШГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал, ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны хэлтсийн дарга Н.Сувдмаа нар мэдээлэл хийлээ.


ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны хэлтсийн дарга Н.Сувдмаагийн өгсөн мэдээллийг онцолж байна. 

-Аливаа халдварт өвчин өөрийн гэсэн онцлогтой. Манай орны халууны улирлын энэ үед гэдэсний халдварт өвчин эхэлдэг. Мөн гэнэтийн үер усны аюул, хэт халалтаас болж гэдэсний халдвар өвчин нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжүүдийг иргэд дагаж мөрдөх шаардлагатай. 

Энэхүү богинохон халалтын үед баяр наадам, нэгнийдээ олноор байх үзэгдлүүд гарч байгаа учир хоолны хордлого, цусан суулгаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.  

Үүнээс сэргийлэхийн тулд,
 

  • Гараа тогтмол савандаж угаах
  • Бага насны хүүхэд, өөрсдөдөө тавих анхаарлаа сулруулахгүй байх
  • Хоол хүсний эрүүл байдлыг нягтлах
  • Мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагаас зөв мэдээлэл авах хэрэгтэй


Хэт халалтын үед хоол хүнсийг сонгохдоо заавал мөрдөх ёстой таван зүйл байдаг. Үүнд,
 

  • Тухайн хүнсний зөв бүтээгдэхүүнүүдээ сонгох
  • Зөв хэмд хадгалах
  • Заавал болгож хэрэглэх
  • Хоол хийхийн өмнө бохирдсон тухай бүрд угаах
  • Түүхий, болгосон бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах

Мөн аялалд явах үеэрээ хурдан муудах хүнсний бүтээгдэхүүнийг авч явахгүй байх нь зөв. Аялж зугаалах үедээ ундны усны аюугүй байдлыг сайтар хангахыг эмчийн зүгээс зөвлөж байна. 

Хэрэв гар угаах нөхцөл бүрдэхгүй бол спирт суурьтай гар халдваргүйжүүлэгчийг хэрэглэхийг хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top