БНСУ-ын Хууль зүйн яам Монголын 826 иргэнийг нутаг буцаажээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 31

БНСУ-ын Хууль зүйн яамнаас 2023 оны эхний хагас жилийн байдлаар хууль бус 37 мянган гадаад иргэнийг нутаг буцаах арга хэмжээ авчээ.

БНСУ-ын Хууль зүйн яам нь тус улсад хууль бусаар оршин сууж, хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийг албадан нутаг буцаахаар хэрэгжүүлсэн аяны хүрээнд нийт 20,427 гадаад иргэнийг албадан саатуулж, хууль бус 4,658 ажил олгогч нарт хуулийн хариуцлага хүлээлгэсэн бөгөөд 18,157 иргэн сайн дураараа нутаг буцсан байна.

Дээрх аяны хүрээнд Тайландын 8,645, Вьетнамын 3,923, Хятадын 2,597, Монголын 826, Казахстаны 678, Оросын 474, Филиппиний 468, Узбекистаны 402, бусад улсын 2414 иргэнийг тус тус албадан нутаг буцаасан байна.

Мөн гадаадын иргэд олноор суурьшиж буй бүс нутагт 1203 удаагийн шалгалт болон ажиглалтын арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлсний дүнд 2022 оны эхний хагас жилтэй харьцуулахад энэ удаагийн арга хэмжээ 45 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

БНСУ-ын Хууль зүйн яамнаас холбогдох байгууллагуудтай хамтран энэ оны хоёрдугаар хагас жилд ч мөн хууль бус гадаад иргэдийг албадан нутаг буцаах аяныг тасралтгүй үргэлжлүүлэх бөгөөд хууль бус гадаад иргэн болон хууль бус ажил олгогч нартай идэвхтэй тэмцэхээ мэдэгдээд байна.

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ядам(66.181.183.153) 2023 оны 08 сарын 01

Яамар ч мэргэжил чадваргүй , монголдоо багтах шингэхгүй болсон юмнуудын ажил хийнэ гэж юу байхав дээ. Хэсүүчилжлж хулгай хийхээр явсан юмнуудыг бүгдийг нь хөөж явуулбал таарна. ЛАГУУН ДЭЭР ЗАРАГДАЖ БАйГАА СО -ийн хуучин утас гэгч үнэндээ хулгайн утаснууд гэлэг нь тодорхой ш дээ. Хулгач нарыг ирэхээр нь баривчилж нийтийн ажил хийлгэх хэрэгтэй.

0  |  0
Саяа(172.56.152.166) 2023 оны 08 сарын 01

Сайхан мэдээ дуулгасан элчингийн хэддээ баярлалаа кк

0  |  0
Top