Хөөсөнцрийн үйлдвэрт гарсан галын тархалтыг зогсоолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 01

"Хан-Уул дүүргийн 3-р хороо, Мото буудлагын эсрэг талд гал гарч байна" гэсэн дуудлага өнөөдөр өглөөний 07:07 цагт Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. 

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах 14-р ангийн 8 алба хаагч 2 автомашинтай 07:15 цагт очиход “Их-Өртөө” ХХК-ийн 50*70 хэмжээтэй хөөсөнцөрийн үйлдвэрийн дээвэр хэсэг шатаж байв. 

Гал түймэр унтраах, аврах 10,14,18 дугаар ангиудын бүрэлдэхүүнгалын газарт ажиллаж, гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоолоо.

Одоо галыг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top