Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өнөөдрөөс буюу 2023 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлж байна.
Хүсэлтийг наймдугаар сарын 20-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээж авна.
2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142,798 хүүхэд оршин сууж байна. Үүнээс 2 настай 33,142 хүүхэд байна.
Та хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
Жич: Хэрвээ та E-Mongolia-аар дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хандаж зөвлөгөө, дэмжлэг аваарай.
Сэтгэгдэл ( 0 )