Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Их-Өртөө” ХХК-ийн хөөсөнцөрийн үйлдвэрт гарсан галыг бүрэн унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлллээ.
"Хан-Уул дүүргийн 3-р хороо, Мото буудлагын эсрэг талд гал гарч байна" гэсэн дуудлага мэдээлэл өнөөдөр өглөөний 07:07 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 08:35 цагт галын тархалтыг зогсоон, 10:05 цагт бүрэн унтраалаа.
Алба хаагчдыг очиход 50х70 хэмжээтэй хөөсөнцрийн үйлдвэрийн дээвэр хэсэг шатаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )