ОМ071/072, ОМ031/032, ОМ051/052 аяллын дугаартай нислэгүүдийн талаар МИАТ компани дараах тайлбарыг гаргалаа.
МИАТ ТӨХК нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу агаарын хөлгийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор орон нутгийн нислэг үйлдэж буй CEM AIR компанийн CRJ200 агаарын хөлөгт хуваарьт бус техник үзлэг хийхээр 2023 оны наймдугаар сарын 1-ний өдрийн Өлгий чиглэлийн ОМ071/072, Улаангом чиглэлийн ОМ051/052, Ховд чиглэлийн ОМ031/032 аяллын нислэгийн хуваарьт цагийг тус тус хойшлууллаа.
Хуваарьт бус техникийн үзлэгээр CRJ200 агаарын хөлөг ямар нэгэн дутагдалгүй, нислэгийг хэвийн үргэлжлүүлэх боломжтойг баталгаажуулсны үндсэн дээр
Нислэгийн аюулгүй ажиллагаа, зорчигчдын аюулгүй байдлыг хангах шаардлагын улмаас төлөвлөгөөт нислэгийг хойшлуулан, зорчигч Та бүхний үнэт цаг, тав тухыг алдагдуулсандаа гүн хүлцэл өчиж байна.
Сэтгэгдэл ( 0 )