НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбогдуулан зохион байгуулагчид наадмын талаар мэдээлэл өглөө.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт хурдан морины уралдааны зохион байгуулалтын талаар "Энэ жилийн даншиг наадмаар хоёр насны буюу хязаалан, их насны морьдын уралдаан зохион байгуулна. Олон наадам давхцаж байгаа учраас хязааланг 1.4 км-ээр, их насыг нэг км-ээр богино зайд уралдуулахаар төлөвлөж байна. Өмнө нь нэг өдөр хоёр насны морь уралддаг байсан бол энэ жил иргэддээ хүртээмжтэй байлгах үүднээс наймдугаар сарын 5-нд хязаалан, 6-нд их насны морьдыг уралдуулна. Мөн жороо морины уралдааныг хоёр өдөр зохион байгуулна. Иргэд, олон нийтэд жороо морь унах, зураг авах боломжийг бүрдүүлсэн" гэж мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )