Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл эхэллээ 

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 03

2023 оны Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2023 оны наймдугаар сарын 2-ны 09:00 цагт эхэллээ.

Бүртгэл 2023 оны наймдугаар сарын 11-ний өдрийн 18:00 цагт дуусна.

Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдана.

Монгол хэл бичгийн шалгалт бүртгэлийн хураамжгүй болно.

Шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Мөн лавлах утас 7011-9498, 7577-9498 утсанд хандаарай.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top