Сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлт авах хугацаа маргааш дуусна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 05

Боловсролын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг 2023 оны наймдугаар сарын 1-6-ны өдрийн 23:59 цаг хүртэл ЦАХИМ хэлбэрээр нийслэлийн Боловсролын газарт хүлээн авч байна.

Цахимаар хүлээн авах хаяг license.edu.mn системээр хүлээн авна.

Сургууль, цэцэрлэг байгуулахад бүрдүүлэх материалыг “Зөвшөөрлийн тухай хууль, Боловсролын ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд заасан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг баримтлан бүрдүүлсэн байх шаардлагатай.

Холбогдох мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын 70113039 – 6 утсаар авах боломжтой.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top