Л.Энх-Амгалан: Барилгын ажлыг гүйцэтгэх эрсдлээ төр рүү чихмээргүй байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 04

62 дугаар сургуулийн барилгын гүйцэтгэгч "Ганзосон" компанийн гэрээг цуцалж, хар жагсаалтад оруулна гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ. 

Тэрбээр "62 дугаар сургууль 4300 орчим сурагчтай. Хичээлийн хоёр байртай. Гурав дахь байр буюу өргөтгөлийн 640 суудалтай сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй байна. 

2021 оноос хойш бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж барилга цоожтой хэвээр энэ хичээлийн жилтэй золгож байна. Гэрээний дагуу тус сургуулийг 2022 онд ашиглалтад оруулах  үүрэгтэй байсан. Үүргээ биелүүлээгүй "Ганзосон" компанитай байгуулсан гэрээг цуцлахаар шийдвэрлэж байна. 

Мөн Сонгинохайрхан дүүргийн ачаалал өндөртэй 20, 32 дугаар хороонд ажиллаж баригдаж байгаа сургуулийн барилгуудтай танилцлаа. Гүйцэтгэл өндөр хувьтай боловч нэмэлт санхүүжилт авах, үнийн өсөлт тооцуулах, зээлд хамрагдах зэрэг олон бэрхшээл ярьж байна. Ер нь бол ажил хийж чадна гэж авсан бол ажлаа чанартай хийдэг. Барилгын ажлыг гүйцэтгэх эрсдэлээ төр рүүгээ чихээд баймааргүй байгаа юм" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top