БЗД-ийн 21-р хороо, Монелийн гудамжинд өчигдөр аадар борооны улмаас үер бууж, тэр чигтээ усанд автсан тул үерт өртсөн айл, өрхүүдэд Онцгой, Цагдаагийн алба хаагчид иргэдийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна.
Харамсалтай нь, үерийн улмаас амь насаа алдсан дөрвөн тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна.
“БЗД-ийн 21-р хороо, “Бага дарь эх … тоотод цахилгаанд цохиулсан хүмүүс байна” гэх мэдээллийн дагуу БЗД-ийн цагдаагийн хэлтсээс ослын газарт очиход Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн М (Эм, 60 настай), иргэн О (Эм, 28 нас) нар цахилгаанд цохиулж, нас барсан байжээ.
Үүн дарах үерт өртсөн 70 гаруй айлыг самнаж, нөхцөл байдлыг тодруулах явцад 15 орчим насны хүүхэд гэртээ үерт өртсөний улмаас нас барсан байдалтай олдов.
10 сартай бага насны хүүхэд аав, ээжийн хамт гүүр орчимд машинтайгаа осолдсон мэдээллийн дагуу Онцгой, цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулсан ч шөнийн 03:00 цагийн үед 10 сартай хүүхдийн цогцсыг олж, эрлийг зогсоолоо. Хүүхдийн аав, ээж хоёрын эрүүл мэндийн байдал тогтворгүй, ГССҮТ-д хүргэгдээд байна
Сэтгэгдэл ( 0 )