ГССҮТ-д үерийн гамшигт өртсөн 10 иргэн тусламж авчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 06

Гэмтэл, согог судлалын үндэсний төвд үерийн гамшигт өртсөн 10 иргэн тусламж үйлчилгээ авчээ.

Тодруулбал, Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 2023 оны  наймдугаар сарын 5-ны өдрийн 08:30 цагаас 6-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд нийт 535 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Үүнээс үерийн гамшигт өртөж, осол гэмтлийн тусламж үйлчилгээ авсан нийт 10 хүн байна.  Өдгөө ГССҮТ-ийн тасагт 3, салбар эмнэлэгт 2 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа юм. 

Хэвтэн эмчлүүлэгчдийн биеийн байдал одоогоор тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top