Улаанбаатарт тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 08

Өнөөдөр буюу наймдугаар сарын 8-нд Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгджээ.

Иргэн Г наймдугаар сарын 2-нд найзын хамт Хэнтий аймгийн Биндэр сум руу явсан бөгөөд 4-нд тарвага идсэн байна. Харин наймдугаар сарын 7-нд хотод гэртээ ирж, 21:30 цагт түргэн тусламж дуудаж үзүүлсэн. Тус үзлэгээр тарваган тахлын сэжигтэй тохиолдол гэж үзэн, ХӨСҮТ рүү шилжүүлсэн нь батлагджээ.

Өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчилгээг эхлүүлсэн. Хэнтий аймгийн ЗӨСТ голомтод хариу арга хэмжээ зохион байгуулж байна. Мөн нэгдүгээр хавьтлын таван хүнийг тусгаарлан, урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлжээ. Түүнчлэн ЗӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг голомтод ажиллаж байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан иргэдэд ЗӨСҮТ-өөс дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;

  • Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;

  • Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;

  • Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үү.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганбат(64.119.16.8) 2023 оны 08 сарын 09

Тарваганы мах аюултай!!!

0  |  0
DR. UROLOGIST(129.205.113.162) 2023 оны 08 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Зочин(150.129.143.203) 2023 оны 08 сарын 08

Ээ ийм удаан тардаг тахал гэж байхгүй ээ. 4 эд идсэн тарваганы тахал нь 7 нд илрэнэ гэж байхгүй . Машихалдвариай тул тэр дороо л илрэнэ. Тэгээд болсон махнаас болохгүй ээ\n Түүхий байхдаа шууд халдварлана. Худлаа юм яриад яана даа

0  |  0
Top