“Энхсаран”, “Тунамалмед” ХХК-ийн гэрээг цуцалжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 09

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зарим гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээг цуцалжээ. 

"Энхсаран" ХХК, "Тунамалмед" ХХК-иас  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээг  цуцлуулахаар ирүүлсэн хүсэлтийн дагуу хэлцэл зохион байгууллаа.

Хэлцлийн дүнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан, "Тунамал мед" ХХК-ийн "Тунамал" эмийн сангийн  “Даатгуулагчдад эмийн  үнийн хөнгөлөлт үзүүлэх тусламж, үйлчилгээг худалдан авах” гэрээг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс, "Энхсаран" ХХК-ийн сувиллын  “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах”  гэрээг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс  цуцалж, дуусгавар болголоо. 

Мөн Баян-Өлгий аймгийн зарим эмийн сантай байгуулсан гэрээг түр түдгэлзүүллээ

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Баян өлгий аймгийн комиссийн  2023 оны  07 дугаар сарын 07-ны өдрийн хурлын шийдвэрээр Эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS 5260:2015 стандартын шаардлага хангаагүй тус аймгийн "Хашаатын цагаан чулуут" ХХК-ийн "Тод фарм", "Дөрвөн эрдэнэ фарм" ХХК-ийн "Био фарм", "Баян Өлгий хангамж" ХХК-ийн "МЭИК" эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн тул нэр бүхий эмийн сангуудтай байгуулсан даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээг уг хугацаагаар түр түдгэлзүүлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нарангэрэл(66.181.160.7) 2023 оны 08 сарын 10

гэхдээ ориодоогүй шүү эмтэй холбоотой бүх зүйлийг шалгаад зөрчилтэй бол шууд цуцлах хэрэгтэй байна

0  |  0
засс(192.82.82.182) 2023 оны 08 сарын 10

хагартал цусласан хойно нь ингээд болоо юу сарангэрэлийнх биздээ

0  |  1
Top