БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт нээгдэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 22

Мягмар гарагт /2023.08.22/ Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын /ӨАБНУ/ Йоханнесбург хотноо БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ.

Уулзалтад Бразил, Энэтхэг, БНХАУ, ӨАБНУ төрийн тэргүүн нар оролцож байгаа бол ОХУ-ыг Гадаад хэргийн сайд Сергей Лавров төлөөлж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цахимаар оролцохоор болжээ. Дээд хэмжээний уулзалтад дэлхийн 67 орон, тэр дундаа Африкийн 53 улс, Бангладеш, Болив, Индонез, Ираны төрийн тэргүүн нар уригджээ.

ӨАБНУ-ын Гадаад хэргийн сайд Наледи Пандор мэдэгдсэнээр дээд хэмжээний уулзалтаар тус байгууллагын гишүүнчлэлийг өргөжүүлэх асуудлаас гадна худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар 23 улс орон тус байгууллагад нэгдэх сонирхлоо илэрхийлээд байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бодот амьдарал shuu(66.181.181.67) 2023 оны 08 сарын 22

Ok

0  |  0
Top