Малчид малаа үйлдвэрүүдэд дундын зуучлалгүй арилжив

2023 оны 11 сарын 11
Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын махны холбоо, Аргалант сумын ЗДТГ дэмжлэгээр “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК амьд малын төвлөрсөн арилжааг зохион байгуулав.
 
Амьд малын төвлөрсөн арилжааг нээж “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхан үг хэллээ.
“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн “Ложистикийн төв”-д зохион байгуулагдсан тус арилжаанд 1200 орчим толгой бог мал арилжаалагдахаар бүртгэгдсэн байна.
Дундын зуучлалгүйгээр малчин, үйлдвэрийг холбосон амьд малын төвлөрсөн арилжаанд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин өглөөний 9 цагт 110 толгой бог мал үйлдвэрт шууд борлуулж эхний арилжааг хийжээ.
Мөн арилжааны үеэр малчдад үйлдвэрийн үнээр малын тэжээл борлуулсан аж ахуй нэгж бүх бүтээгдэхүүнээ борлуулсан амжилттай байгаа юм байна.
Хөдөө аж ахуйн бирж малчид, хоршоодын арилжаанд оролцох оролцоог нэмэгдүүлэхээр тээврийн зардлын тодорхой хөнгөлөлтийг газар дээр нь шийдвэрлэсэн нь малчдад дэмжлэг болсныг онцолж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top