Арьс шир боловсруулах үйлдвэрүүд LWG олон улсын аудит хийлгэж байна

2023 оны 11 сарын 21

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран Дэлхийн банкны санхүүжилтээр Экспортыг дэмжих төслийн хүрээнд Монгол Улсын арьс шир боловсруулах үйлдвэрүүд болох Булигаар ХК, Арилдий ХХК-д Дэлхийн арьс ширний групп (Leather Working Group - LWG) -ийн байгаль орчны олон улсын аудит хийлгэж байна. LWG -ийн байгаль орчны аудит нь хүрээлэн буй орчинд эерэг нөлөө үзүүлэх үндсэн зорилготой бөгөөд дараах бодит үр дүнг үзүүлнэ.

Үүнд:

 

  • Түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн гарал үүслийн тогтолцоо болон ил тод байдал сайжирна.

 

  • Баримт мэдээллийн олдоц, мэдлэг нэмэгдэнэ.

 

  • Арьс шир үйлдвэрлэлд нөөцийн бүтээмж нэмэгдэнэ.

 

  • Байгаль орчны бохирдол, хаягдал багасна.

 

  • Химийн бодисын менежмент сайжирч аюултай бус химийн бодисын хэрэглээ нэмэгдэнэ.

 

  • Ойн нөөцийн хомсдол, мал амьтны тавлаг байдлын асуудлуудад тавих хяналт сайжирна.

 

  • Ажилчид, ажиллах орчны нөхцөл сайжирна.

Дээрх 2 аж ахуйн нэгжид LWG -ийн аудитор Агнеска Валкевич LWG стандартын 17 бүлгийн дагуу аудит хийж байна. НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын экспертүүд болох М.Висванатан, Г.Онур, С.Даваажав нар арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг сургаж чадавхжуулах, аудитад бэлтгэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Хувийн хэвшил, НҮБ, Монгол Улсын Засгийн газар, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хоорондын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр дүнд дээрх 2 аж ахуйн нэгжийн байгаль орчны стандартын хэрэгжилт, гүйцэтгэл сайжрах төдийгүй Монгол Улсын арьс шир үйлдвэрлэлийн салбарын нэр хүнд, экспортын өрсөлдөх чадавх дэлхийн арьс ширний салбарт нэмэгдэх ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top