Улиран одож буй 2023 онд дэлхий дахинд бүс нутгийн хэмжээний нийт 183 мөргөлдөөн гарчээ. Энэ нь сүүлийн 30 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм гэж Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн мэдээлжээ.
Өнгөрсөн онтой харьцуулахад хохирогчдын тоо 14 хувиар өсжээ. Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн мэдээллээр, дэлхий дахинд нийт 450 гаруй зэвсэгт мөргөлдөөн болж байгаагаас тал нь бүс нутгийн болон орон нутгийн шинжтэй аж. Зэвсэгт мөргөлдөөний шалтгаануудад дотоодын терроризм, газар нутгийн маргаан, гэмт бүлэглэлийн тоо нэмэгдсэн зэрэг орж байна. Уур амьсгалын хямрал мөн зөрчилдөөнийг гүнзгийрүүлж байна.
НҮБ дахь гишүүн орнуудын хоорондын зөрчилтэй байдлаас үүдэн тус байгууллагын нөлөө суларч буйг судалгаа харуулжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд томоохон гүрнүүд бие биеийнхээ санаачилсан тогтоолд хориг тавьснаар Израил, Хамасын зэрэг мөргөлдөөнийг шийдвэрлэх нэгдсэн шийдэлд хүрэх боломж олгохгүй байна. Орчин цагийн геополитикийн нөхцөл байдлын нэг онцлог нь бүс нутгийн мөргөлдөөнийг шийдвэрлэх чадваргүй байдал юм гэж Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 0 )