ХХААХҮЯ: Арвайхээр хотын ХАА-н үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ

2023 оны 12 сарын 21

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын арьс шир, ноос, махны кластер үйлдвэрүүдийг бодлогын дэмжлэг, хөнгөлөлттэй зээлээр дэмжихээ илэрхийллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Өвөрхангай аймагт ажиллаж байна. Өвөрхангай аймгийн арьс шир боловсруулах кластер үйлдвэрийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцав.

“Арьс ирээдүй” ХХК нь Монгол шевро үйлдвэрийн технологиор байгуулагдсан ба жилд 1 сая бог малын арьс боловсруулах хүчин чадалтай юм.

“Арьс ирээдүй” ХХК боловсруулалтын түвшингээ ахиулах гүн боловсруулалтын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын зээл авах, цэвэрлэх байгууламжаа сайжруулж, хүчин чадлаа нэмэгдүүлэхэд дэмжлэг авах хүсэлтээ салбарын сайдад хэлсэн юм.

Сайд Х.Болорчулуун арьс шир, ноос, махны кластер үйлдвэрүүдийг бодлогын дэмжлэг, хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй зээлээр дэмжихээ илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top