03-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 05-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2024 оны 02-р сарын 02-ны 20 цагаас 02-р сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -37...-42 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -31...-36 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -20...-25 градус, бусад нутгаар -24...-29 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -33...-35 градус, бусад хэсгээр -24...-26 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -33...-35 градус, өдөртөө -18...-20 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -31...-33 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл ( 0 )