Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 10-11-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс суларна.
2024 оны 02-р сарын 08-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулсаар цас орно, бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Монгол-Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -36...-41 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -28...-33 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -16...-21 градус, бусад нутгаар -22...-27 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -25...-30 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -12...-17 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -28...-30 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.
2024 оны 02 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр, 10-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 9-нд Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 12-14 метр, 11-нд Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 12-нд нутгийн баруун хагаст секундэд 12-17 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
10-наас нутгийн баруун хэсгээр, 11-12-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -10...-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл ( 0 )