Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар жавартай хүйтэн байна.
2024 оны 02-р сарын 28-ны 20 цаг хүртэл
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эхээр -37...-42 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -30...-35 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -26...-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -22...-27 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24...-29 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -19...-24 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -6...-11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32...-34 градус, бусад хэсгээр -25...-27 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -31...-33 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -33...-35 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.
2024 оны 03 дугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр, 03 дугаар сарын 02-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 03-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 29-нд говь, талын нутгаар, 03 дугаар сарын 02-нд Алтайн уулархаг нутгаар, 03-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -20...-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -26...-31 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө +3...-2 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна. 3-нд нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.
Сэтгэгдэл ( 0 )