Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024 оны 03-р сарын 11-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Дархадын хотгор, Завхан голын эхээр -8...-13 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Өглөөдөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт: -11 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Сэтгэгдэл ( 0 )