Маргааш Дэлхийн усны өдөр. Үүнтэй холбоотойгоор цэвэр усны нөөц, ач тусын талаар иргэдэд мэдээлэл хүргэх арга хэмжээнүүд болж буй. Тэгвэл уншигч танд эрүүл амьдрахын тулд ус уух таван шалтгааныг хэлж өгье.
Хоол боловсруулахад тустай
Ус хангалттай уух нь хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжинэ.
Эрүүл хумс, үс
Хумс болон үс нь үргэлж А, D витаминуудын дутагдалд орж байдаг. Мөн хэврэгшихээс нь сэргийлж чийгээр хангаж байвал бат бөх, гялалзсан үс, хумстай байх болно.
Биеийг хоргүйжүүлнэ
Ус нь биеэс хорыг гадагшлуулж, биеийг сэргээж байдаг хамгийн сайн зүйл юм. Ялангуяа хавар, өвөлд бодисын солилцоогоо усаар дэмжээрэй.
Жинг барина
Идэх хүсэл ихээр төрж байна уу? Тэгвэл ус уу. Өлсөж эхлэх үед эхлээд аяга ус уугаад 10-15 минут хүлээх хэрэгтэй байдаг ба та өлссөн хэвээр байвал хоол идэх хэрэгтэй болжээ гэсэн үг.
Арьс чийгшинэ
Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд бидний бие үргэлж чийгээ алдаж байдаг. Хүйтэн уур амьсгалд арьсныхаа чийгийг хадгалж, үрчлээнээс сэргийлэхийн тулд ус сайн уугаарай.
Сэтгэгдэл ( 0 )