2024 оны гуравдугаар сарын дунд арав хоногийн тойм

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 23

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 3 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгор, Хан Хөхийн нуруу, Дарьгангын тэгш өндөрлөг, Монголын Дорнод талаар 10-42 см, бусад нутагт 1-9 см (1 дүгээр зураг), хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 80 см хүртэл зузаан цастай байна.  

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд Баянхонгорын Хүрээмарал, Гурванбулаг, Галуут, Жаргалант, Бөмбөгөр, Булганы Дашинчилэн, Сэлэнгийн Ерөө (Бугант), Дорноговийн Иххэт, Хэнтийн Өмнөдэлгэр, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Түвшинширээ, Түмэнцогт, Дарьгангад цасны нягт 0.35-0.74 г/см3 хүрч мөсөн (төмөр) зудын (6 аймгийн 20 суманд) нөхцөлд байна.

Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Баруунтуруун, Зүүнхангай, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Ховд, Тариалан, Наранбулаг, Ховдын Алтай, Үенч, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Их-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Тэлмэн, Отгон, Асгат, Архангайн Хайрхан, Эрдэнэмандал, Батцэнгэл, Тариат, Жаргалант, Хангай, Цахир, Өвөрхангайн Хужирт, Хархорин, Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Галт, Жаргалант, Цэцэрлэг, Булганы Булган, Бүрэгхангай, Гурванбулаг, Баяннуур, Сэлэнгийн Мандал, Баруунбүрэн, Орхонтуул, Түшиг, Баянгол, Төвийн Бүрэн, Баян-Өнжүүл, Эрдэнэ, Архуст, Сэргэлэн, Баянжаргалан, Зуунмод,  Дорноговийн Айраг, Дэлгэрэх, Даланжаргалан, Говьсүмбэрийн Шивээговь, Баянтал, Сүмбэр, Дундговийн Цагаандэлгэр, Дэрэн, Дэлгэрцогт, Хэнтийн Баян-Овоо, Батноров, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Норовлин, Биндэр, Баянхутаг, Баянмөнх, Дархан, Галшар, Сүхбаатарын Онгон, Баяндэлгэр, Дорнодын Матад, Баянтүмэн, Цагаан-Овоо, Хэрлэн, Булган, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл (16 аймгийн 85 суманд) бүрдсэн байна.

Мөн Баян-Өлгийн Улаанхус, Увсын Цагаанхайрхан, Завханы Яруу, Цагаанчулуут, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Шилүүстэй, Архангайн Өлзийт, Өвөрхангайн Нарийнтээл, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Рашаант, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цагаан-Уул, Булганы Могод, Хишиг-Өндөр, Баян-Агт, Сайхан, Орхоны Баян-Өндөр, Төвийн Батсүмбэр, Угтаалцайдам, Заамар, Баянцогт, Аргалант, Эрдэнэсант, Заамар, Алтанбулаг, Лүн, Баянхангай, Өндөрширээт, Баян, Улаанбаатарын Налайх (Тэрэлж), Сонгинохайрхан (Партизан), Дорноговийн Өргөн, Хэнтийн Баян-Адрага, Өлзийт, Дэлгэрхаан, Дорнодын Хөлөнбуйр, Баян-Уул, Сэргэлэн, Чойбалсан, Дашбалбар Гурванзагалд цагаанаар зудархуу (12 аймгийн 41 сум, Нийслэлийн 2 дүүрэг) (2 дугаар зураг) байна.

  Цаг агаарын нөхцөлийн онцлог

  • Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-6.2 градусаар дулаан, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөл, Төвийн ганц нэг сумдын нутгаар дунджаас 1.1-1.7 градусаар хүйтэн, хур тунадас 60 гаруй хувьд олон жилийн дунджаас бага, 40 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.
  • МАА-н үйлдвэрлэлд ихэнх нутгаар мал төллөх, нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна.

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top