ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан байна

2024 оны 04 сарын 20

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Ховдын зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

 

2024 оны 04-р сарын 20-ны 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Арц, Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +2...+7 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +19...+24 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2...-4 градус хүйтэн, бусад хэсгээр +1...+3 градус, өдөртөө +17...+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй.Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө +17...+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

 

2024 оны 04 сарын 24-нийг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв

 

21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 21-нд ихэнх нутгаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 24-нд нутгийн баруун хагаст секундэд 15-17 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

21-нээс нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+23 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +12...+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top