Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн төв хэсгэээр, 6-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024 оны 06-р сарын 04-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн баруун хэсгээар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +7...+12 градус, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +12...+17 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +18...+23 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар +28...+33 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +28...+30 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.
2024 оны 06 сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд нутгийн хойд хэсгээр, 07-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 05-нд нутгийн зарим газраар, 07, 08-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
05, 06-нд нутгийн хойд хэсгээр, 07, 08-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.
Сэтгэгдэл ( 0 )