ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 14

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 14,15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2024 оны 06-р сарын 14-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Шөнөдөө нутгийн төв хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Өдөртөө ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, өдөртөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +1...+6 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +13...+18 градус, бусад нутгаар +6...+11 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +16...+21 градус, Алтайн өвөр говиор +28...+33 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +17...+19 градус дулаан байна.

 

2024 оны 06 сарын 19-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

16, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.88.68.156) 2024 оны 06 сарын 15

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.88.68.156) 2024 оны 06 сарын 15

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top