Увс нуур болон Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 04

2025 оны 01-р сарын 04-ний 20 цаг хүртэлхсцаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Увс нуур болон Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр -34...-39 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -27...-32 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -23...-28 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар -10...-15 градус, бусад нутгаар -17…-22 градус хүйтэн байна.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -22…-27 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг болон цас багатай газраар -1...-6 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top