Уламжлалт соёлын өв тээгч

2025 оны 02 сарын 13

Өдгөөгөөс хорин жилийн өмнө нэгэн бор нөхөр Хүй мандалын дэнжид Төрийн баяр наадмаас хоёр түрүү зэрэг хүртэн, шуугиан тарьж байсан нь өдгөөгийн Монгол Улсын Тод Манлай уяач Агваансамдангийн Батсүх юм. Тухайн жил өөрийнх нь унаган адуу шарга даага, хул шүдлэн үрээгээ түрүүлгэж, түүний төрсөн дүү А.Сүхбат Төрийн баяр наадамд түрүүлэн, Далай аварга болж, баяр бахдал давхцаж байсныг өдгөө монголчууд сэтгэлийнхээ хойморт гэрэл гэгээ сацруулан санах буй заа.

    Аливаа зүйл учир шалтгаан байж гэмээнэ А.Батсүхийн уяан дээр Төрийн наадмын түрүү хоёроороо эргэцэн үүрсэнэ биз. Учир нь түүний аавынх нь аав Цанлиг өвөөгийнх нь адуун сүрэг Хан Богдын ар бэл, Хатан Туулын хөвөөнөө бэлчиж, ээжийнх нь аав Наваан өвөөгийнх нь хонгор голдуу адуун сүрэг Хан Богдын өвөр бэлээр бэлчээрлэдэг байсан тухай нутгийн ахмадуудын хууч байдаг. Наваан нь удам дамжсан лам байсан учраас адууны ихэнх нь хур дэлтэй, ардагдуу байсан гэдэг.

    Энэ л адууны удам, өндөр өвгөдийн буян заяа хорьдугаар зуун, хоёрдугаар мянганы эхэнд ач хүү А.Батсүхийн уяан дээр үүрсэж, торгон жолоо өргүүлэх ерөөлтэй байж. Тэр зөвхөн Төрийн баяр наадмаар зогсохгүй халхын хаа ч очсон айраг түрүү давхарлачих гээд байдаг одтой хийморьтой эр хүн. Тухайлбал, Архангайн даншигт соёолон, шүдлэн нь айрагдаж, түрүүлээд, Өвөрхангайд даага, шүдлэнгээ аман хүзүүдүүлж байсан үе бий.

    Ийм л учрал ерөөлийн үүднээс А.Батсүх уяач хурдан морь сойж, наадахын зэрэгцээ  монголын уламжлалт зан заншил, нүүдэлчдийн ахуйг дэлгэрүүлэх, тэр дундаа адууны соёлыг түгээхийн төлөө чин сэтгэлээсээ зорьсон хүн. Үүний цаана өнөөх л үндэстнээ гэсэн сэтгэл, монголоо гэсэн эх орончийн үзэл санаа нуугдаж байдгийг нуух юун. Тод Манлай уяач цол хүртэх үедээ болов уу. Нэрт уяач, өөрийн морь уяаны багш Д.Онон болон Д.Даваахүү, Э.Эрдэнэчулуун нартай Монгол төрийн торгон сүрэг дээр очиж, унаган адуунаасаа бэлэг болгон өгч байсан нь бас л учир шалтгаантай байх. Үүнээс гадна “Ээжийн бүүвэйтэй энхрий үрс амгалан байг” хандивын аяны хүрээнд хурдан удмын хонгор азарганы төл үрээгээ хандивлаж, түүнийг нь дуудлага худалдаанд оруулж байсныг санаж байна. Энэ мэтээр адууныхаа буяныг бусдад хүртээхийг зорино. Өнөөх л өвгөдийн буян хонгорнууд адууны удам хонгор азарга шүү дээ. Түүнийг уяач болгож алдарт хүргэхэд өвгөдийнх нь хул хонгор адуу түшсэн. Санаж байгаагаар Дундговь аймгийн 70 жилийн ойн баяр, “Сэцэн ханы хурд” зүүн бүсийн даншиг, Дүнжингарав хурдад тус тус “Дүүрэн хул” хэмээх хурдан хүлэг болон улс бүсийн хэмжээнд олон хул, хонгор, шарга зүсмийн адуугаар айраг түрүү хүртсэн түүхтэй уяач.

     Тиймдээ ч тэр “Адуу, хурдан морь бол Монголын маш том соёл. Энэ том соёлыг жилийн дөрвөн улиралд халуунд халж, хүйтэнд хөрсөн уяачид л авч явж, залуу үедээ өвлүүлж байна. Хурдан морь сонирхон орж буй залуус хэсэг хугацааны дараа өмссөн зүүснээс нь эхлээд хэлж ярьж буй нь хүртэл өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл Монгол хүн Монголоороо бахархах сэтгэлтэй болдог. Энэ бол маш том дэвшил” хэмээн хэлж байсан удаатай.

     Мэдэх мэдэхгүй гадна, дотны том том сургуулийн нэр барьсан цагаан захтнууд олширсон одоо цагт үндэснийхээ уламжлалт ахуй, соёлын төлөө зүтгэж яваа өв тээгчид ямар их хэрэгтэй байгааг надаар хэлүүлэх юун. Тэр тусмаа аугаа том түүхтэй ч цөөн хүн амтай энэ үндэстэн даяаршлын өлмийд гишгүүлэхдээ тулчихсан үед бүр ч чухал. Болж өгвөл эдгээрийн төлөөллөөс төрийн эрх бүхий байгууллага, шийдвэр гаргах түвшинд бий болоосой гэж хүсдэг. Адуу дагасан эрдэмт уяачдын ухаан гэдэг ямар ч их сургуулийн онол номноос том зүйл гэдгийг монголчууд эртнээсээ л батлан харуулж ирсэн түмэн. Эзэнт гүрэн, Чингис хааны үеэс л дэлхийн талыг хурааж явахдаа энэхүү уламжлалт соёл, удамт ухаан юу юунаас илүү гэдгээ харуулчихсан түмэн. Тэр ч бүү хэл одоо дэлхий нийтээр Чингис хааны тэр аугаа их ухаан, улс төрөө зангидаж явсан стратегийг бишрэн шүтэж байна. Энэ утгаар нь А.Батсүх уяачийг 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин явааг дуулахад сэтгэлд өег байсныг нуух юун. Даанч тэр төрөөс төрсөн тэрбумтанууд, бүлэглэлийн хөрөнгө мөнгийг гэтэлж чадаагүй.

     Одоо ч өөрийн итгэл үнэмшил дээр бат зогсож, үндэсний ардчилалд суурилж, эх орончдыг нэгтгэсэн ШИНЭ нам, эх оронч найрагч О.Дашбалбар агсны үүсгэн байгуулсан МУНН-ын ШИНЭ нэгдсэн эвслийн тэргүүн фронтын нэг жигүүрийн командлагчаар үндэсний уламжлалт зан заншил, ахуй соёлын төлөө иргэд олонтойгоо үзэл бодлоо нэгтгэхээр зорьж явна.

Тэр Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул. А.Батсүхийн дээд удам Манзушир хийдэд үе дамжин шавилан суусан лам нар байсан бөгөөд энэ удам өдгөө ч тасраагүй. Түүний ээж Н.Алтангэрэл гуайг ч цөөнгүй хүмүүс мэднэ. Учир нь тэр бие тулгар эмэгтэйн хүүхэд гажих, хүүхдийн тархи хөдлөх, яс гэмтэх зэргийг төвөггүй л илж бариад илааршуулчихдаг тухай баримтууд байдаг. Ямар сайндаа л хүүхдийн толгой барьсан асуудалд орж,  Цагдаагийн хэлтэст гурван ч удаа дуудагдаж байсан хүн.

Ингээд зогсохгүй ээж нь өвөг дээдсээс уламжилж ирсэн тарни номоо тасралтгүй авч өдий хүрсэн төдийгүй цагийн хатуу, хаалттай нийгмийг давуулан сайн цагтай золгуулсан хүн. Хардлага сэрдлэгэ бүхий нийгэмд уламжилж ирсэн хүний хувьд хараа хяналт чамгүй байсан ч бурхан сахиусаа авдарныхаа мухарт нуучихаад шинийн 15, 25-нд нууж хааж байгаад номоо уншчихдаг байсан гэдэг. Ийм шалтгаанаар Н.Алтангэрэл гуай 11 хүүхэд төрүүлж, өсгөн хүний зэрэгт, бүр Монгол Улс, дэлхийн хэмжээнд хүргэсэн нь энэ л удам дамжсан оюуныг хаяж орхилгүй өнөөдөрт авчирсанд байгаа биз ээ. А.Батсүхийн хувьд ч ихээхэн ёсорхуу, ихэс дээдсээ хүндэлдэг зэргээс харвал удмаас өвлөж авсан зан чанар байхаас зайлахгүй.

     Мэдээж хэрэг мянга мянган уяачийн манлай болсон эрдэмт уяачид орчин цагийн боловсрол байж таарна. Тэр ОХУ-д суралцан, Автомеханикийн мэргэжил эзэмшиж ирсэн даруй эр цэргийн албанд татагдаж ирээд хот суурин бараадаж ажил хийх санаа байсан ч ээж нь “Хэдэн дүү нарын ажил төрөл, амьдралд миний хүү зохих үүргээ гүйцэтгэж, энэ хэдэн малаа хариуц” гэхэд тэрбээр “Энэ амины малаа маллахад чинь цалин пүнлүү байхгүй юм байна шүү дээ, ээжээ” гээд аминдаа хот руу орж ажил хийх санаатай байсан чинь ээж нь “Тэр санаа зоволтгүй ээ, миний хүү ээж нь чамайг цалинжуулна” гэснээр үгнээс нь гараагүй гэдэг. Ингэж А.Батсүх хувь заяаны хэн ч тааруулахгүй өөрийн төөргөө дагаж малчин болсон. Хожим Хөдөө аж ахуйн их сургуульд Малын эмчээр сурч байгаад зуд турьхан болж, сургуулиа төгсгөлгүй орхичихсон намтар ч түүнд бий.

   Түүнд бөхийн удам дээрээсээ бий. Аав нь Цэргийн арслан цолтой, адуунд эрэмгий хүн байсан бол Бөх судлаач Н.Зоригтбаатар “Богд уулын энгэрээс 1734 онд Хундага гэдэг Шонхор цолтой бөх Даншиг долоон хошуунд ирж барилдаад түрүүлсэн байдаг.

Түүний долоо дахь үе нь А.Сүхбат аварга” гэж архиваас гаргаж ирсэн байдаг. Тэр ч бас удам судраа даган, барилдаж явсан. ОХУ-д сурч байхдаа Чөлөөт бөхийн спортын мастер болчихоод ирсэн. Цэрэгт татагдаж очоод Тангарагийн баяр, Цэргийн баяраар тус тус үзүүрлэж, Ротын баяраар түрүүлчихсэн, Сумын заан цолтой бөх хүн. Арга ч үгүй, дүүгийнхээ Дархан аварга цол, өөрийнхөө Тод Манлай уяач цолонд дарагдаад байдаг байх. Түүнээс бас л “Хорьсон ч хийдэг, хориогүй ч хийдэг мэхтэй” л Сумын заан байж таарна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б зар гэж олон жил о(197.211.63.154) 2025 оны 03 сарын 13

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0

DR. ADITYA(105.113.18.202) 2025 оны 03 сарын 13

Зочин(202.126.90.85) 2025 оны 03 сарын 13

Захиалгын заваан долдой нийтлэл л байна

1  |  0
Close menu