“Залуучуудын эрүүл мэндийн хороо” байгуулагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 02

Монголын Залуучуудын Холбоо Залуучуудын мэргэжлийн 15 хороог байгуулж ажиллуулахаар болсон билээ. Энэ ажлын хүрээнд “Залуучуудын мэргэжлийн хороо”-д эхнээсээ байгуулагдаж цаашдын үйл ажиллагаандаа идэвхийлэн ороод байна. Өнгөрөгч  лхагва гаригт “Залуучуудын эрүүл мэндийн хороо” байгуулагдаж анхны хурлаа хийжээ. 

Хуралд эрүүл мэндийн салбарын төлөөлөл болох улсын болон хувийн эмнэлгүүдийн чиглэл бүрийн эмч, сувилагч мөн орон нутгийн эмнэлгийн эмч, анагаах ухааны сургуулиудын багш, эмч нарын  40  гаруй гишүүд, залуус оролцож хорооны нэр, дүрэм, дарга, удирдах зөвлөлийн гишүүд болон цаашид хэрэгжүүлэх эхний ажлуудын талаар санал солилцлоо. “Залуучуудын эрүүл мэндийн хороо”-ны даргаар Эрүүл мэндийн яамны дэд сайд Ж.Амарсанаа сонгогдсон юм. Шинэхэн дарга ажлаа залуучуудын дунд зүрх судасны өвчлөл өндөр байгааг анхаарч үзэн энэ талаар сургалт сурталчилгааны хөтөлбөрөөр эхлүүлэхээр болжээ. Мөн МЗХ-ноос МУ-ын Ерөнхий сайдад хүргүүлсэн 27 саналд тусгагдсан эрүүл мэндийн асуудлыг анхаарч ажиллахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top