Ice top хамтлагийн Коби хэрцгийгээр танхайрлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 02

Өчигдөр UB Palace-д болсон нэгэн үйл ажиллагаанд ажлаа хийж явсан paparatsi.mn сайтын зурагчинг “Ice top” хамтлагийн Боогий буюу Коби гэгч этгээд хэрцгийгээр зодож танхайрлаа. Нүүр нүдгүй балбуулж, хамар ам нь бөөн цус болсон зурагчин одоогоор эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна.

Ажлаа хийж явсан сэтгүүлч, зурагчдыг энэ мэт “хулигаан” этгээдүүд зодох хэрэг үүнээс өмнө нэг бус удаа гарч байсан билээ. Тодруулбал Дижитал хамтлагийнхан мөн ажлаа хийж явсан зурагчин, сэтгүүлчид рүү ёс зүйгүй авирлаж танхайрсан удаатай. Энэ мэтчилэн хэвлэл, мэдээлэлийнхнийг зодсон, доромжилсон хэрэг ар араасаа гарсаар байхад хууль хяналтынхан зохих ёсны хариуцлагыг нь хүлээлгэмээр юм. Эсвэл энэ мэт танхай этгээдүүдийг дураар нь дургиулж, сахин биелүүлэх ёстой хуулиа гууль болгосоор байх уу, эрхэм Тэмүүжин сайд аа...

Ice top хамтлагийн Коби гэгч энэ этгээд нь удаа дараалан хар тамхи хэрэглэж хэцүү нэртийн хаалга хэдэнтээ татаж байсан нэгэн. Мөн залилангийн хэрэгтэй ч гэж ярьдаг юм билээ. Тэрээр шоронгийн хэрцгий зангаа шорондоо бус ажлаа хийж явсан энгийн иргэнд гаргаж байгааг бодвол нөгөөх байх ёстой газраа санасан мэт...

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top