| Сар | Намрын адаг |
| Билгийн өдөр | 20 |
| Гариг | Бямба |
| Жил-Өдөр | Шар-Луу |
| Дүвзий од | 4 |
| Мэнгэ | 9 Улаан |
| Суудал | Ус |
| Од гаригийн барилдлага | Идэр |
| Нар ургах, Шингэх | 7:42-17:29 |
Үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Хулгана, гахай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хишиг даллага авахуулах, өглөг өгөх, бурхан, лус тахих, мөндөр буулгах, төмөр урлах зэрэг үйлнээ сайн. Үс засуулбаас өлсөж ундаасна. Бэрийг гадагш өгөх, их гол мөрөн гатлах, загас барих, тангараг тавих, суваг шуудуу малтах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь бич, тахиа, гахай, бар, туулай, луу болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )