-“Кайф” гэдгийг өөрийнхөөрөө тайлбарлахгүй юу?
-Сэтгэл ханамжийн илэрхийлэл гэж ойлгодог.
-Та тэгвэл юунаас кайф авдаг вэ?
-Яагаад ч юм урлагийн хүн болоод тэгдэг байх, гоёл чимэглэлийн зүйлүүдээс кайф авдаг. Надад янз бүрийн гоё ганган хийцтэй, өнгө өнгийн зүүлтүүд нэлээд бий, нэмээд л цуглуулсаар байгаа. Тэднийгээ зүүж, гоёчихоод, үзэгчдийнхээ өмнө дуугаа дуулаад зогсох агшинд хамгийн их сэтгэл хангалуун байж, сэтгэлийн таашаал эдэлдэг.
-Тэдгээр зүүлтүүдийнхээ үнэ цэнийн талаар тодруулбал...?
-Үнэ мөнгөнд нь ач холбогдол өгдөггүй юм. Заавал алт, эрдэнэс байх албагүй шүү дээ. Үнэхээр таалагдвал хямдхан зүйл байсан ч авчихдаг. Бас найзууд маань мэддэг учраас миний сэтгэлд хүрсэн гоёл, чимэглэлийн эд зүйлс бэлэглэдэг.
Эх сурвалж: “Соёмбо”

Сэтгэгдэл ( 0 )