Арслан аавтай, бар ээжтэй Киара хэмээх зулзага саяхан мэндэлжээ. Арслангийн зулзагыг гүен гэдэг, барын зулзагыг бамбар гэдэг бөгөөд тэдний эрлийз зулзагыг “Liliger cat” хэмээн нэрлэдэг байна. Хариннялх эрлийзийг Киара гэдэг.
Оросын амьтны хүрээлэнд төрсөн Киараг сайхан сэтгэлт бүсгүй гэртээ мууртайгаа хамт тэжээж байгаа гэнэ. Учир нь Киарагын эх сүү муутай тул зулзагаа тэжээх боломжгүй ажээ. Харин түүнийг нас бие гүйцсэн үед нь амьтны хүрээлэнд хүлээлгэн өгөх бөгөөд тэр болтол Киараг эсэн мэнд өсгөх үүргийг сайхан сэтгэлт бүсгүй хүлээсэн байна.
Киара аав ээжийнхээ занг эн тэнцүү хуваан авсан бөгөөд тун ч сахилгаагүй, эрх гэнэ. Тиймдээ ч эзнийхээ мууранд ээждээ эрхэлж байгаагаас ялгаагүй эрхэлж “өвөрт нь” унтдаг байна.
А.Маша

Сэтгэгдэл ( 0 )