Э.Амартүвшин Ж.Вердийн “Риголетто” дуурьт тоглоно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 05

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн гоцлол дуучин Э.Амартүвшин энэ сарын 24-нд Испанийн “Valencia Opera”-д олон улсын хүрээнд анх удаа болох гэж буй Ж.Вердийн “Риголетто” дуурьт тоглох гэнэ. Э.Амартүвшин өнгөрсөн зургадугаар сард Бээжинд болсон Пласидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдааны тэргүүн байрыг эзэлсэн билээ. Сонирхуулахад тэрбээр www.amartuvshin.info цахим хуудастай болсон ба уг хуудсаараа дамжуулан уран бүтээлийн тухай шинэ соргог мэдээллээ цаг алдалгүй хүргэж байх нь ээ.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top